Кино урлагийн салбарт дахин нэг шинэ бүтээл төрлөө. “Absolute” pictures болон “LVA” интэртайнмэнтийн хамтын бүтээл “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Киноны гол дүрд жүжигчин Д.Лхагва, СТА, жүжигчин Б.Баттүшиг, Н.Ялалт, О.Долгор нар тоглож, “Чи минийх” дууг “Никитон” хамтлагийн дуучин Ц.Батчулуун дуулжээ. Романтик драмын төрлийн уг киноны зураг авалтын ажил дуусч киноны эвлүүлэг, хөгжим, дуу оруулалт үлдээд байгаа аж.
Ж.Болор МОНЦАМЭ