Дэлхийд танигдсан MIT сургуулийн шалгалтыг өгсөн олон орны 160 мянган хүүхдээс 16 настай М.Баттүшиг хүү хамгийн дээд оноо авч нэгдүгээрт байрт шалгарч дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтаараа Монгол Улсын энэ цаг үеийн бахархалт хүү боллоо.
Тэрбээр 15 настайдаа Монголын нийт 20 сурагчийн дунд анх удаа явуулсан Mассачусетсын “edX” онлайн хичээлд суралцсан юм. “Сант” сургуулийн сурагч М.Баттүшиг энэ хичээлд 100 оноотой суралцсанаар Массачусетсын Технологийн их сургуульд элсэх эрхтэй болжээ. Дэлхийн алдартай сургуульд тэнцсэнээр М.Баттүшиг хүү “edX” онлайн хичээлийн хамгийн өндөр оноо авсан олон улсын 320 сурагчийн нэгээр тодорлоо.
Тэр өнгөрсөн онд МУИС-ийн Физик электроникийн сургуульд болсон Монгол улсын гавьяат багш Ц.Хандын нэрэмжит XIII олимпиадад оролцож, 11 дүгээр ангийн 112 сурагчаас нэгдүгээр байрт шалгарч байсан оюуны өндөр чадамжтай сурагч юм.
Д.Өлзий
МОНЦАМЭ