Дуучин ВХ-ийг үеийнхэндээ үлгэр дуурайл болж тэдний хүсэл сонирхлыг мэдэрдэг учир, өөдрөг зөв байлгаж чаддаг хэмээн рок попын ах эгч нар нь сайшаадаг юм билээ. Анх “New star” студиэс од болох гараагаа эхэлж, өөрийн өвөрмөц стиль имижээр олны анхаарлыг татаж байсан хэдийгээр мэргэжлийн биш ч дуулах ур чадвараараа хэнд ч гологдохгүй нэгэн. Түүний хамгийн сүүлд гаргасан “Зөв бай” цомог урьд урьдны цомгоосоо илүү чанартай болсон бөгөөд борлуулалт ч сайтай байгаа гэнэ лээ. Оюутны ширээнээс од болсон дуучин маань эхнэртэй болсоноосоо хойш уран бүтээлээс гадна ар гэр болон хувийн гоо сайхандаа их анхаарах болсон гэж ойр дотныхон нь ярьдаг юм билээ. Хамгийн сүүлд түүнийг хэсэг чимээгүй байж байгаад гарч ирэхэд ВХ гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн хэмээн зарим хүн “сэжиглэж” байсан. Учир нь түүний давхраа хэнд ч анзаарагдам илт томорсон нь ийнхүү хардлагыг төрүүлээд байгаа аж.
Н.Хувьзаяа