Б.СОЛОНГО
Өнөөдөрдөрөвдүгээрсарын 1. Табиднийхэлжзаншсанааринээдмийнбаярынөдөр. МонголынхошинурлагийгМонголУлсынгавьяатжүжигчинБ.Туяагүйгээртөсөөлөхийнаргагүй. Түүнийгтэмдэглэлтөдрийнзочноорурьсанюм.
–Юунытүрүүндтандбаярынөдрийнмэндийгхүргэе?
-Баярлалаа. Дөрөвдүгээр сарын 1 бол инээдмийн баярын өдөр. Нөгөө талаараа бидний ажлын тайлангийн баяр гэж нэрлээд сурчихаж дээ.
–Таөнөөдөр 40 жилийнуранбүтээлийнтайлангааүзэгчиддээтавинагэсэн. Ерньөнгөрсөнцагхугацаагдүгнээдтовчхонхэлвэлямарвэ?
-Ямар боловч орчин үеийн хошин урлагийг өнөр өтгөн айл болтол нь хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон байна. Маш олон залуус энэ урлагт шимтэж байгаад баяртай байна. Зарим нь намайг хошин урлаг хэмээх их айлын ээж нь гэдэг. Эргээд бодоход сайхан л байна. Хийсэн ажил минь үр дүнтэй харагдаж байна. Дүү нар минь сайхан уран бүтээл хийж байна. Олон хамтлаг шинээр гарч ирсэн байна. Энэ бол бидний ажлын үр дүн. Өнөөдөр энэ бүх ажлаа тайлагнаж, бие даасан уран бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэх гэж байна.
–Урлагтхөлтавьсанүеээргээднэгдурсаач?
-Би анхны кинондоо 1974 онд тоглож байлаа. “Нэг ангийн хоёр” гээд. Түүнээс хойш их олон кинонд дуу оруулж, тоглосон. Дараа нь Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр орлоо. Түүнээс хойш инээдмийн үзүүлбэрт тоглож эхэллээ. Би уг нь өөрийгөө инээдмийн жүжигчин гэж боддоггүй явсан мөртлөө насаараа л инээдэмд тоглочихсон байна шүү дээ.
–Яагаадөөрийгөөинээдмийнжүжигчингэжбоддоггүйгэж?
-Уг нь драмын жүжигчин эсвэл хүүхдийн жүжигчин гэж боддог байсан юм. Инээдмийнх болчихно гэж төсөөлж байсангүй. Нэг мэдсэн инээдмийнх болчихсон доо.
–Хүүхэдгэхээряахаргагүй улааналчууртайТуяаэгчсанаандордог?
-Би ч гэсэн өөрийгөө хүүхдийн жүжигчин л гэж боддог байлаа. Хүүхдийн театрын жүжигчин болно гэж мөрөөдөж байсан. Мөрөөдлөө ч биелүүлсэн. Одоо хүртэл хүүхдэд тоглосон хэвээрээ л байна. Хүүхдийн дүр надаас тийм амар салахгүй юм шиг.
–Жүжигчинболохньтаныбүрбагынзорилгобайвуу?
-Яахав, ерөнхийдөө л дуулдаг, бүжиглэдэг авьяастай хүүхэд байсан юм. Гэхдээ ээж минь намайг эмч болгоно гээд. Би ч тэгж боддог байлаа. Гэхдээ хүнийг дуртай зүйл нь татаад явчихдаг юм билээ. Яагаад ч юм “Нэг ангийн хоёр”-т тоглосноос хойш шууд зүтгэсэн дээ.
–Хүүхдийнтеатрторсноосэхлээдмөрөөдлөөбиелүүлчихэж. Одоотэгвэлюумөрөөдөжбайна?
-Жүжигчин байх сайхан байлаа. Одоо харин багш болмоор байна. Сайн багш болмоор байна. Гэхдээ жүжигчин төрүүлэх багш биш шүү. Хүн төрүүлэх багш болмоор байна. Би харилцааны гоо зүйн хичээл зааж байгаа. Харилцаа гэдэг их чухал юм. Ялангуяа залуу хүүхдүүдэд харилцааны соёлын талаар ярьж өгөх хэрэгтэй байна. Энэ мэргэжил надад гайхамшигтай гоё санагдсан. Магистр хамгаалаад багшлах эрхээ авчихсан. Одоо хаана хичээл заахаа шийдчихвэл хүслээ биелүүллээ /инээв/.
–Хошинурлаггэдэгтухайнүеийннийгэм, хүмүүсийнзанхарилцаагхамгийнтодоорүзүүлдэг. Мэдээжбагшболоххүсэлтаньүүнтэйхолбоотойбайх. Ихчзүйлийголжмэдэж, суралцсанбайх?
-Тэгэлгүй яахав. Хошин урлаг шүүмжлэлт урлаг. Миний өөрийн араншинд зохицдог юм шиг санагддаг. Би өөрөө тийм шүүмжлэлт хүн л дээ. Буруу зөрүүтэй санаа нийлдэггүй, шулуундуухан ааштай. Хошин урлаг тэр талаараа надад нөлөөлсөн байх.
–Таныгсайханзантай, нийтэчгэжхүмүүсярьдагюмбилээ. Гэрбүлийнхэндээуурлах, ширүүлхэхүегардагуу. Хэрсайнгэрийнэзэгтэйвэ?
-Би өөрийгөө сайн эзэгтэй л гэж хэлнэ. Одоо болтол хань нөхрөөсөө салсангүй. Тийм болохоор сайн эзэгтэй л байж таарна /инээв/. Мэдээж уурлах уцаарлах зүйл гаралгүй л яахав. Гэхдээ нөхөртэйгээ муухайгаар хэрэлддэггүй. Маргалдах зүйл гарна л даа. Манай найзууд намайг ухаантай гэж үнэлдэг. Юмыг зохицуулах гэж үздэг, бууж өгдөг зантай минь холбоотой байх. Тийм болохоор өөрийгөө муу эмэгтэй гэж хэлэхгүй шүү.
–Таныхамгийнхайртайдүрюувэ?
-Хийсэн бүх зүйлдээ хайртай шүү. Тоглосон бүх дүр минь багахан гэхгүй хөөрхөн санагддаг. Би өөрөө биш үзэгчид үүнийг тунгаах байх л даа. Үзэгчид тунгаагаад намайг хүндлээд, хайртай байгаа нь хийх ёстой зүйлээ хийчихсэн гэдгийг харуулж байгаа байх.
–Орчинүеийнхошинурлагийгүүсгэнбайгуулжбайсанүеийгэргэндурсвал?
-Хамгийн анх Хошин урлагийн театр гэж байгуулсан юм. Батзаяа, Энхтуул, Одончимэг бид хэд хамтдаа Хүүхдийн театрт ажилладаг байсан. Тэр үед Хошин урлагийн театраа байгуулья гэж шийдээд анхны бригад нь гарч байлаа. Чамиа эгч, Загдаа эгч хоёр ирсэн. Бас кино драм төгссөн Цолмон, Өлзий-Орших гээд залуучууд ирж бүл нэмж байлаа. Тэгээд хамгийн анхны “Монголын нэг өдөр” тоглолтоо хийсэн.
–Тухайнүеийнүзэгчдийнэмоцийгүгээрилэрхийлээч?
-Ёстой гайхамшигтай. Маш сайхан хүлээж авсан. Гэхдээ хошин урлаг социалист нийгэмд дарагдаж байсан урлаг шүү дээ. Чөлөөтэй ярьж болдоггүй тийм үе. Тэр үед Барамсай гуайн бичиж байсан хошин өгүүллэг байдаг юм. Даргыг шүүмжлэх гэхээр ажилгүй болох гээд байдаг, эхнэрээ шүүмлжэх гэхээр амьдралгүй болох гээд байдаг. Надад гэрийнхээ нохой, муур хоёроос өөр шүүмжлэх юм олдохгүй юм гэдэг шиг. Тийм л байсан юм. Гэхдээ хошин урлаг ганцаарчилсан хэлбэрээр байсан. Циркийн хэлбэрээр ч байсан. Яг орчин үеийн театрчилсан хэлбэрт оруулах ажлыг Батзаяа маань сэдсэн бол Цэвээнравдан, Латип гуай театр байгуулах гэж зүтгэж байсан ч хөгжөөгүй юм. Ингээд ардчилал гараад хүмүүс ярья гэснээ ярьж чаддаг болсноор энэ урлаг хөгжсөн дөө. Хүмүүс их дуртай байсан. Соёлын төв өргөөний кассын хаалганаас Засгийн газрын ордон хүртэл тасалбарт дугаарладаг байлаа шүү дээ.
–Одооныхүмүүсийгинээлгэххэцүүболсонгэжхошинурлагийнханярьдагюмбилээ?
-Уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэж үг бий шүү дээ. Энэ олон хамтлагууд сэдэв олдохгүй мэдээж хэцүү байдаг. Гэхдээ хийгээд л байна. Хоёр гурван сар үзэгчид заал дүүрэн байгаад л байна. Тэгэхээр гайхамшигтай байгаа биз дээ. Мундаг байна гэж би боддог. Хошин урлагийнхан хэцүүг давж чадаж байгаа.
–Хүмүүсийгинээлгэнэгэдэгхамгийнбуянтайажилбайхгэжбибоддог?
-Буянтай байлгүй яахав. Гэхдээ зөвхөн инээгээд өнгөрөхөөс илүү тэр жүжгээс хүмүүс өөрийгөө олж хардаг. Найзыгаа, бусдыгаа олж хардаг. Зүгээр л инээлгээд байгаа юм биш. Хүнд хэлдэгггүй нууцаа харна. Өөрийгөө шүүмжилнэ. Яг над шиг юм болсон байна гэж бодож, хүмүүжил авч байгаа нь гайхамшигтай том сурган хүмүүжүүлэх ажиллагаа. Бас дуулж бүжиглэн, шоу хэлбэрт шилжсэн нь ч гэсэн хүмүүсийн зүрхийг хөдөлгөж, сэтгэлийн хөөргөж байгаа буян.
–ТажааханохинбайхаасаалХүүхдийнтеатрторж, олонжилхүүхдүүдэдзориулжтоглолтхийсэн. Хүүхдүүдэдзориулсануранбүтээлийнталаартаямарбодолтойявдагвэ?
-Угаасаа тиймхэн байгаа л даа. Харин сүүлийн үед гайгүй болж байна. Драмын театр, Хүүхэлдэйн театрт хүүхдүүдэд зориулсан уран бүтээл туурвиж байна. Нэг хэсэг огт байхгүй байсан. Тэр үед би л ганцаараа тоглож байлаа. 10 жил дараалж зургадугаар сарын 1-нээр Туяа л тоглолт хийдэг байсан. Бүх хүн мэднэ. Одоо харин Туяа тоглох шаардлагагүй болсон. Тийм болохоор хүүхдийн баярт санаа зовохоо больсон шүү.
–Урлагийнхандааинээдмийнбаярынмэндийгхүргэхүү?
-Инээдмийн том хамт олон, залуучууд, продакшн, хойч үеийнхэндээ үзэгчдээ эрүүл ухаанаар инээлгэж яваарай гэж захья даа. Эрч хүчтэй байж, өөр өөрсдийн гэсэн өнгө төрхөө хадгалж яваарай.
ЗУУНЫ МЭДЭЭ