Орост мөнгөн дэвсгэрт дунджаар хоёроос гурван жилийн настай байдаг гэнэ. Соц-системийн үед муудаж элэгдсэн мөнгөн дэвсгэртийг уураар ариутгаж дахин боловсруулдаг байсан бөгөөд энэ арга нь маш үнэтэй байгаль орчинд ихээхэн хөнөөлтэй байж.
Ингээд тэд нэг хэсэгтээ хуучин мөнгийг зүгээр л шатаагаад шинийг үйлдвэрлэхээр шийдэж байв. Гэвч үр дүнгүй байснаар нь хуучин мөнгийг жижиглээд цаасыг нь дахин ашиглах аргыг сонгожээ. Мөнгөн дэвсгэртийг тоолж байх явцад тоологч машин муу дэвсгэртийг илрүүлээд шууд хэрчигч машин руу унагадаг байна.
Харин манайд хуучин мөнгөө хэрхдэг нь их сонин. Бодвол шатаадаг л байх даа.