-Беойнси. Тэр үнэхээр секси. Олон ч хүн Беойнсигийн талаар ярьж, хайрладаг шүү дээ. Гэхдээ Жэй Зи бид хоёр найзууд учраас энэ сэдвийг гүнзгийрүүлэх хэрэггүй байх аа. /инээв/ Гэхдээ л би Беойнси миний твиттер хуудсан дээр follow хийгээсэй гэж хүсдэг.
-Чи энд ирснээс хойш цэнгээний газарт орсон уу?
-Хараахан орж амжаагүй л байна. Би дөнгөж өчигдөр энд ирсэн шүү дээ. Миний анзаарснаар настай хүмүүс илүү олон байдаг юм шиг ээ. Гэхдээ би сайн мэдэхгүй юм л даа. Мөн энд клуб байгаа гэж найдаж байгаа. Ер нь би цэнгээний газарт орох дуртай, Нуугаад яах вэ.
-Хүүхэд наснаасаа эхлээд од болсон бусад дуучдаас үлгэр дуурайлал авдаг л биз?
-Үгүй шүү. Шударгаар хэлье, огт үгүй. Би өөрийнхөө урдахыг л харж ажилладаг. Надад ганцхан л сургамж авах хүн байдаг. Тэр нь Майкл Жексон. Тэр ч гэсэн хүүхэд байхаасаа олны танил болж амжилтад хүрсэн.
-Манай найман настай охин чамайг хацар дээр чинь үнсэхийг хүсдэг. Гэтэл есөн настай хүү маань чиний хамар руу цохихыг хүсдэг гэсэн. Хүүхдүүд чиний тухайд яагаад хоёр хуваагдсан байдаг юм бол?
-Би 14 настайдаа урт үстэй, дуулдаг байх үед хүүхдүүд дуртай хүлээж авсан. Гэхдээ хүүхдүүдийн сэтгэхүйг би яаж мэдэх вэ дээ. Ямартай ч миний үеийн залуучууд надад яагаад дургүй байдгийг бол мэднэ. Учир нь тэдний найз охин нь намайг хүсдэг. Үгүй гэж үү?
-Бяцхан фэн чинь чамтай сексийн талаар ярьж дургүйг чинь хүргэсэн гэж твиттерээс уншсан?
-Тийм ээ. Дөнгөж 12 настай жаахан охин надтай сексийн тухай ярьж байхад би яаж тэвчих юм бэ. Тэдний эцэг, эх нь охиноо сексийн тухай ярих нь бүү хэл телевизээр үзэхийг ч хорьдог биз дээ.
-Фэнүүдээс чинь ирж байсан хамгийн гайхширал төрүүлэн бэлэгний талаар дурсаач?
-Нэг удаа миний шүтэн бишрэгч, гэрийнхнийхээ хамт хуванцараар хийсэн гольф бэлэглэсэн. Тэдний гэр бүлийнхний бүгдийнх нь сэтгэл шингэсэн байсан.
-Британийн рок хамтлаг “Jethro Tull” саяхны ярилцлагадаа “Халаасандаа мөнгөгүй бацаанууд поп хөгжимтэй холилдож байна” гэсэн. Чи юу гэж бодож байна?
-Мэдээж аливаа зүйлд хэм зэрэг гэж байдаг. Харин поп хөгжимд тийм зүйл байх хэрэггүй болов уу. Энэ урсгал өөрөө чөлөөтэй шүү дээ.
Эх сурвалж: www.mminfo.mn