Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг. Харин тэрхүү гэнэт ирсэн бэлгийг хүн яаж хүлээж авахаас л бүх зүйл шалтгаалдаг
ажээ. Ийм нэгэн агуулгыг шингээсэн романтик жүжиг Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийлээ. Жүжгийн үйл явдал бүхэн сонирхолтой бөгөөд нэгэн гэр бүлд тохиолдож буй хөгтэй, хөгжилтэй явдлын тухай өгүүлнэ.
Жүжгийн зохиолыг зохиолч Ж.Оргилсайхан, ерөнхий найруулагчаар Б.Уянга, харин жүжгийн гол дүрд “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин, СТА Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар тогложээ.