Нэрт дуучин Женнифер Лопесийн шинэхэн амраг Каспер Смарт 24 настай. Түүнийг зарим хэвлэлээр Жей Логийн хүүхэлдэй хэмээн гоочилж буй билээ. Гэвч Женнифер Лопесоос 18 дүү Каспер Сматр твиттертээ хайр сэтгэлийнхээ талаар өгүүлэхээс нэрэлхсэнгүй.
“Нас, мөнгө, эргэн тойрныхны үзэл бодол ямар ч хамаагүй. Бидний сэтгэл зүрх бол зах хязгааргүйгээс гадна үхэшгүй мөнхийн гэж би боддог. Нас бол тэр хүний хорвоо дэр хэр удаж буйг л илэрхийлэх тоо. Үүнээс гадна бидэнд бас амьдрах нас гэж бий. Энэ үлдсэн насаа л бид аз жаргалтай, сэтгэл дүүрэн өнгөрөөх ёстой. Тиймээс урт чихээ таглаж, зүрх сэтгэлээ нээ. Хүнийг жинхэнээсээ хайрлаж сур, тэгвэл та жаргалтай болно” гэж Каспер Смарт бичсэн байна.
Р.Гэгээ