Хэрэв та 40 шүргэж байгаа бол жил бүр холестринээ тодорхойлуулж байх хэрэгтэй. Цусан дахь холестрины хэмжээ ихэссэнээс зүрх судас барьсан олон өвчин үүсэх суурь бий болно. Ж нь: 1-1.5 сарын хугацаанд өлөн зэлмүүн хооллоход цусан дахь холестриний хэмжээ 15-20% буурдаг байна. Эрүүлжүүлэх хоол хүнс хэрэглэхийг хичээ. Далайн загас, далайн байцаа, далай тэнгисийн ургамал, амьтнаар хооллох тун ашигтай. Цусан дахь иод хичнээн их байх хирээр холестрин буурдаг. Өдөрт дээрх хүнснээс 80-100 гр хэрэглэхэд л хангалттай. Уургаар баялаг үхрийн махыг өдөрт 180 гр идэж бай. Гэхдээ шүүслэг шинэ мах уурга ихтэй байдгийг анхаараарай.
Холестрин үүсгэгч доорхи хүнснээс зайлсхий
Хонь, гахай, галууны тарган мах, өндөгний шар, тослог сыр, цөцгийн масло, жимстэй тараг, зайрмаг, крем барьсан талх, тослог чихэр бүхий чихэрлэг бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, архи, голын давсалсан загас, мойнез, ууталсан шөл, хиам, зайдас, сарделькаас татгалзаж сур. Хоолыг шарах үедээ тос бага хий, аливаа махны нимгэн хальсыг авч хая. Чанахын өмнө махыг хэрчээд /жижиглэн хүйтэн усанд хий.