Сайн байцгаана уу? Би одоо 30 нас хүрч 2 хүүхдийн ээж болжээ. Эргээд бодоход амьдрал минь гоё л байна. Сайхан бүгдийг би мэднэ. Харин одоо би ганцаардаж эхэллээ. Би хүнтэй сууж айлын сайхан эзэгтэй болъё гэхэд хэн ч надтай сууя гэхгүй юм. Гэтэл хүмүүсийн хэлэх нь хүүхэдтэй бол хэн ч тоож хардаггүй гэнэ. Яагаад энэ вэ? Уул нь олуулаа амьдарвал гоё биз дээ? Би айлын ганц өргөмөл охин бага нас минь 4 ханан дунд ганц хүүхэлдээтэй өнгөрсөн. Түүнийг маша гэдэг байлаа. Би эцэг эхээ байхгүй зарим орой орон доогуураа ордог байсан айгаад л тэр л дээ… Өнөр амьдрах сайхан. Хэдэн жилийн өмнө аав минь нас барахад ганцаарханаа би торойтол зогсож байсан.
Энэ үеэс л оллуулаа амьдарна гэж шийдсэн. Найз залуудаа хүүхэдтэй болъё гэхэд үгүй гэсэн ингээд би түүнээс салсан. Хүүхдэд дургүй эр хүн ээждээ хайргүй гэсэн үг….. Одоо бол бид 3 гоё байдаг. Айх зүйлгүй. Олуулаа юм чинь. Заримдаа том охин аав хаана байна гэдэг. Одоо бол тэр асуух болсон 6 нас хүрсэн. Гэтэл би аав нь хаана явааг мэдэхгүй. Тэр ч охидтой энэ хорвоод үр удам нь амьдарч яваа гэж мэдэхгүй. Учир нь би нуусан. Хэлээгүй… Яагаад гэвэл олуулаа байхыг би хүссэн ганцаардахгүй гэж. Ямар ч цаг үед надад дэргэд минь байна гэж би үрстэй болсон. Залуу сайхан насандаа би тэдэнтэйгээ учирсан юм шүү. За одоо ээж нь нөхөртэй болъё гэсэн чинь тэд намайг голж байна. Иийм шудрага биш байж болно гэж үү? Учирна би бурханы бэлгийг төрүүлсэн шүү дээ. Би бусад шиг жорлонд хаяж муу усанд урсгаагүй. Тэд бол ургаа хөндөх гэж эмч рүү яардаг. Гэтэл би тэгээгүй. Би тэднийгээ буудал хэсэж олоогүй эцгийн ариун голомтондоо олсон.,. Хүүхэдтэй хүүхэн бүгд задгай нэгэн байдаггүй. .. Амьдрал адал явдалаар дүүрэн байдаг баялаг шүү. Би амьдралд хайртай маш их. Нумийн орд болоод ч тэр үү их зоригтой… тэвчээр хатуужилтай, сайхан сэтгэлтэй, царайлаг дуучин сараатай төстэй царайтай гэж хүмүүс яридаг, шудрага, ухаалаг,….. Өөрийгөө магтах гоё байна шүү. Би нээрэн эмэгтэй хүн юм байна… Одоо нөхөр олохоор урагшаа… урагшаа….. харин яаж вэ?….. Ядаж байхад манай ажилд дандаа эхнэртэй аав нар дүүрэн. …. туслаач?….
/amidral.com/