Өмнөд Солонгосын дуучин PSY дэлхий дахинд “Ганнам стайл” дуугаараа алдаршиж, “Youtube” хуудсаар 1,5 тэрбум удаа үзэж дэлхийн бүх цаг үеийн дээд амжилтаар бүртгэгдсэн билээ. PSY-ийг танихгүй мэдэхгүй хүн энэ дэлхийд байхгүй гэвэл хилсдэхгүй л болов уу.
Тэрээр дуучин маань “зөвхөн нэг дууны од биш” гэдгээ батлах зорилгоор хоёр долоо хоногийн өмнө “Жентельмэн” хэмээх шинэ дууныхаа клип, видеог дэлхий дахинд цацсан. Түүний шинэ дуу сонсогч, үзэгчидийг өөртөө татаж, “Ганнам стайл”-аас дутахааргүй түгэх төлөвтэй байна. Одоогоор “Жентельмэн” дуу 300 сая удаа нээгдээд байна.
PSY ярилцлага өгөхдөө, “Миний шинэ дуу сонсогч, үзэгчидийн сонирхолыг ийм ихээр татсанд үнэхээр их баярлаж байна. Би энэ дуугаараа ганц дууны од биш гэдгээ батлахыг хүссэн юм” гэсэн байна.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ:WWW.MISS.MN