Жүжигчин Меган Фокс “Transformers” цувралын эхний ангиар нэр алдарт хүрсэн хүн гэж хэлж болно. Улмаар уг цувралын дараагийн ангиудад жүжигчин бүсгүйг найруулагч Майкл Бей тоглуулахыг хүсэж байсан ч Меган Фоксын карерын хэт хөөцөлдсөн байдлыг дургүйцаж, түүнийг сонгоогүй билээ. Тэгвэл найруулагч түүнд дахин дүр бүтээх саналыг тавиад байгаа нь хүүхдүүдийн үзэх дуртай “Мэлхий Нинжа” (Teenage Mutant Ninja Turtles)-г дахин шинээр хийх гэж буй кино юм. Тэрээр Манхэттенд тус киноны ажлаар ирээд байх үед папараццийн дуранд өртжээ. Харин тус кино 2014 онд үзэгчдэд хүрэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.