Тослог арьс дандаа л асуудалтай байдаг. Үрэвсэлт батга, арьс биржийх гээд тоочоод байвал зөндөө. Тэгвэл энэ удаагынхаа зөвөлгөөгөөр тослог арьсанд зориулсан маскыг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх аргыг танилцуулж байна. Энэхүү маск нь арьсыг тосноос ангижруулж, шинэхэн мэдрэмжийг мэдрүүлэх болно.
1. Цайны халбага зөгийн бал
2. 1 ширхэг хальсалсан алим
Алимныхаа голыг цэвэрлэж зөгийн балаа нэмж нухаад бэлтгэсэн нухшаа нүүрэн дээрээ тавьж 30 минут болоод бүлээн усаар зайлна. Ингээд арьс чинь сэргэж болзоондоо явахад бэлэн боллоо.