ҮДБЭЧ-ын уртын дууч, СТА С.Цогтсайхан эх үрсийн баярт зориулж “Хатан салхины аялгуу” хэмээх уран бүтээлийн цэнгүүнээ үзэгч түмэндээ толилуулахаар болжээ.
Тэрээр өөрийн хос CD DVD-гээ өлгийдөн авсны баяраа үзэгч түмэнтэйгээ хуваалцах юм. Тоглолтод ҮДБЭЧ-ын төрийн их найрал хөгжим, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийн хамт олон, “Хөсөгтөн”, шанз хөгжмийн “Клессандо” хамтлаг болон уран нугаралт багтаж байгаа бөгөөд МУАЖ А.Долгор, МУГЖ Д.Ширмэнтуяа, МУСТА Д.Амаржаргал, МУСТА Б.Батмэнд, МУСТА Ш.Баянмөнх, МУСТА Ц.Нарантуяа, МУСТА Э.Төрмандах нар ард түмний сэтгэлд хүрсэн ардын болон зохиолын дуугаараа мялаалга өргөх юм. Уртын дууч С.Цогтсайхан нь тус чуулгад 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2005 онд “Санасан шүү” уран бүтээлийн цэнгүүн, 2010 онд “Уяхан замбуу тивийн наран дор” концертоо үзэгч түмэндээ толилуулж байв. Тоглолт энэ сарын 31-нд ҮДБЭЧ-ын тайзнаа болох юм.
Ж.Болор
МОНЦАМЭ