Залуу насны зориг, итгэл найдварыг үгүйсгэж, залуусын хийж бүтээх гэсэн хүсэл мөрөөдлийг “гишгэлэх” нь байж боломгүй үйлдэл мэт санагдана.Өнгөрсөн 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Луйврын хот ” киноны залуу уран бүтээлчид өнөөгийн нийгмийн адармаатай амьдрал, шударга бус явдлыг харуулсан цоо шинэ уран бүтээлээ хийж эхэлжээ. Төд удалгүй кинонд залуусын дуу хоолой, үзэл бодлыг оруулах зорилго бүхий фэн клуб байгуулагдаж, мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэв. Удаа дараагийн хэвлэлийн бага хурал, олон арван телевизийн нэвтрүүлэг, өндөр шагналтай гэрэл зургийн уралдаан гэх мэт шат дараалсан арга хэмжээ олон нийтийн анхаарлыг “ Луйварын хот ” кинонд татаж чадсан билээ. Зөвхөн фэн клубт 100 000 гаруй залуус нэгдсэн байна. Олон нийт ч тэднийг тэсрэлт хийнэ хэмээн хүлээж байв. Харамсалтай нь тухайн үеийн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн кампанит ажлын нэгээхэн хэсэг байсан тус киног ивээн тэтгэгчид нь “илүү зардал гэж үзэв үү ?”, эсвэл “сонгууль дууссан гэж үзээд уран бүтээлчдийг нь “өшиглөж” орхив уу?”.
Санхүүгийн дэмжлэгээ зогсоосноос шалтгаалж “Луйврын хот ” уран сайхны киноны ажил зогсч үзэгч, олон нийтийн шүүмжлэлийн бай болсон юм. 2009 оны долоодугаар сарын нэгний өдөр нээлтээ хийх байсан тус кино удаан дуншсаны эцэст есдүгээр сарын 30-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон. Ийм нөхцөл байдал үүссэн шалтгааныг тус киноны найруулагч Г.Анхбаяр тайлбарлахдаа “Бидэнд зарим хүн амлалт өгсөн боловч амлалтандаа хүрсэнгүй. Бодвол бид тэдэнд одоо хэрэггүй болсон байх л даа” гэсэн юм. Гэвч залуу хүний хийж хүсэл мөрөөдөлдөө автан шудрага л байялдаа хэмээн хамгийн чангаар орилсон ч шудрага байж чадаагүй хүний халтар төгрөгийг горьдолшүй “Луйврын хот” киногоо үзэгчдийн хүртээл болгожээ Харин тус киног ивээн тэтгэхээр ярьсан хүн ажлынхаа заваар өөр кинонд “жүжиглэсэн шиг” явж байгаад нь залуу уран бүтээлчид ундууцаж байгаагаа нуугаагүй.
Хамгийн дээр байгаа хүн залуу насны итгэл найдвар, хүсэл, зоригыг хямдхан бохь шиг үнэлж хамгийн чангаар шудрага л байцгааялдаа хэмээн хэлсэн хүн ханилж яваад нөхрөө хаяж өөрийн хэргийг бүтэнгүүт өрөөлд хэлсэн амлалтаа умартжээ. Залуу хүний хийж бүтээх итгэл сэтгэлийг ашиглаж улс төрийн сурталчилгаандаа ашиглаж сонгуульд ялсан тэр эрхэм өнөөдөр ч шудрага байцгааялдаа хэмээн хамгийн чангаар хэлж залуусаа дэмжиж ажиллах тухай хуурамч үгсээ хамгийн чангаар хашгирсаар л явна. Монголчууд бид тэнэг биш Монгол залуус нэг л удаа зажилаад хаях бохь биш гэдгийг хамгийн чангаар шудрага байцгаая хэмээн хэлсэн хамгийн дээр байгаа эрхэм анхаарах нь зүйтэй болов уу.
Уг киноны найруулагч нар АН-аас 146 сая тєгрєгний санхvvжилт авах, оронд нь 100.000 залуучуудын гарын vсэг цуглуулж, АН-аас Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжvvлэхээр гэрээ хийсэн байжээ. Гэрээний дагуу “Луйварын хот” киноны уран бvтээлч нар ажиллаж, Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн баг бvрдvvлж, уг киноны агуулга дээр тулгуурлан тvvний имижийг дээшлvvлэх зорилго бvхий ухуулга сурталчилгаа хийсэн аж.
Гэвч АН-ынхан гэрээнийхээ vvргийг биелvvлсэнгvй, Ерєнхийлєгчийн сонгуульд ялалт байгуулаад л таг чиг болцгоочихож. “Луйварын хот” киноны уран бvтээлчид киногоо хийж дуусгахын тулд энэ гэрээнд гарын vсэг зурж, баталгаажуулсан АН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай удаа дараа уулзаж, Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид єргєх бичиг бариад ч хєлс, мєнгєє олж авч чадаагvй аж. Тиймээс тус киноны найруулагч О.Анхбаяр хvнээс мєнгє зээлж, “Луйврын хот” киногоо хийсэн аж. Гэвч тус киног 50 хувийн хєнгєлттэй vнээр vзэх эрхийн бичиг авсан 20.000 залуу, тэдний ятгалгаар Ц.Элбэгдоржид саналаа єгсєн 100 мянган хvн єнєєдєр “Луйврын хот” киноны уран бvтээлчдийг луйвар хийсэн хэмээн барьж зодох дээрээ тулж байна
ЕРБУС