Виктория Бекхэм дахиад хэзээ ч албан ёсны концертод оролцож, олны өмнө дуулахгүй гэж шийджээ. “Би дахиад хэзээ ч тайзнаа гарч дуулахгүй” хэмээн Виктория нэгэн ярилцлагадаа дурьдсан байна. “Манайх хөгжмийн гэр бүл. Хүүхдүүд минь дуулж, бүжиглэх дуртай. Хөвгүүд найрал дуу болоод дуулчихдаг. Бас гитар сайхан дарна. Харин охин минь “Үнсгэлжин”-гийн дууг сонсох дуртай. Би ч бусад ээжүүдийн адилаар машиндаа дуу аялаад л явж байдаг. Харин олны өмнө гарч дуулахгүй ээ” гэж Виктория ярьжээ. Түүний нөхөр Дэвид энэ улиралын тоглолт дуусаад зодог тайлахаа ч мэдэгдсэн. Харин хоёр Бэкхэм үр хүүхдийнхээ ирээдүйд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, хоёул гэр орноо улам сайхан болгож хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх бололтой.