Гэрлэлт нь 72-хан цаг болсон хэдий ч салалт нь хэдэн сар болсон Ким Кардашьян болон сагсчин Крис нар саяхан л гэрлэлтээ цуцлуулж, хэн хэнийх нь санаа амарсан гэнэ.
Хүүхдээ төрүүлэхээсээ өмнө баталгаагаа салгуулсандаа Ким ихэд баяртай байгаа бол түүний экс амраг түүнээс дутахгүй баяртай байгаагаа ярьжээ.
28 настай Крис “UsMagazine.com”-д өгсөн ярилцлагадаа “Баталгаа салгуулах ажил амжилттай хийгдсэнд баяртай байна. Одоо л би нүүр дүүрэн инээмсэглэж байна. Энэ бүхэн надад маш том сургамж боллоо. Одоогоор надад найз охин алга зөвхөн бэлтгэлдээ л бүхий л цаг заваа зориулж байна. Хайр дурлалыг хүн хүчээр хийх хэрэггүй” хэмээжээ.
mnews.mn