Түүнд баяр хүргэхээр дотны хүмүүс нь болох хайртай аав, ээж, дүү, ирээдүйн хань, найз нөхөд нь хүрэлцэн иржээ. Э.Уянга төгсөлтийн баярынхаа энэ өдөр МУИС-ийн “Тэргүүний төгсөгч”-өөр шалгарлаа.
Тэрээр багаасаа МҮОНТ-тэй ажил амьдралын гараагаа холбосон нэгэн бөгөөд хүүхдийн танин мэдэхүйн “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч хийж байсан юм. Түүнчлэн “Хэцүү анги”-аас гадна “Миний муу аав”, “Амьдрал чиний төлөө” хэмээх кинонуудаас хэрсүү хэр нь даруухан охины дүрийг бүтээж үзэгчдийн танил болсон билээ.
Түүний аав Г.Энхтөр, ээж Н.Байгаль “Ядуугийн зовлон”, “Сарны нулимс” зэрэг кинонуудыг найруулсан уран бүтээлчид гэдгийг уншигчид сайн мэдэх биз ээ. Удахгүй UBS телевизийн “бэр” болох гэж байгаа тэрбээр одоогоор тус телевизийн мэдээний хөтлөгчөөр ажиллаж байна. Э.Уянга, Ц.Чойжилсүрэн нар намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр хуримаа хийхээр товлосон байна.
time.mn