АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/-ийн”Чикаго Буллс” багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, Луол Дэнг /Luol Deng/ өнөөдөр Монгол оронд хүрэлцэн ирлээ. Тэрбээр ганц монгол наадмыг үзэж сонирхохоор 2 хоногийн хугацаатай зочилж буй юм.
Түүний аялалын шахуу хуваарьт орой 21.00 цагт “Eagle” телевизэд шууд ярилцлага өгөхөөс гадна маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг үзэж сонирхохоос гадна Төв цэнгэлдэхийн гадна байрлах “Скайтел” компанийн асарт сагсан бөмбөг сонирхогчидтой уулзан, Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох “Silence White” шоунд оролцох ажээ.
Лоул Дэнг энэ сарын 13-нд нутаг буцна.
Я.Баяр
MONTSAME