АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байгаагийн зэрэгцээ Э.Батшугарын хадмын гэрт дайран орж, О.Цолмонгийн эгчийн хүүг баривчлаад байгаа юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ирсэн юм. Тэрбээр Н.Энхбаярын гэрт орох гэхэд хүчний байгууллагынхан саатуулжээ.
Гэвч З.Баянсэлэнгэ гишүүн “Би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд ирсэн. Тэгээд ч би албан байгууллагад орох гэж ирээгүй. Айлд орох гэж байна” гэсээр орсон байна. Ямар ч байсан Н.Энхбаярын гэрийг нэгжиж, эд хөрөнгийг нь битүүмжлээд байгаа энэ үед УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, улс төр судлаач Л.Эрдэнэтуул нар ирээд байна.