МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг АТГ-ынхан гэрт нь очиж байцаасан. Гэгээн цагаан өдрөөр гэрт нь АТГ-ын 8 ажилтан ирж нэгжлэг хийн, байцаалт авсан нь түүнд маш хүнд цохилт болжээ. Гэвч өнөөдрийн байдлаар нэгжлэгийн талаар холбогдох албаныхан нэг ч үг унагаахгүй байгаа юм.
АТГ-аас Н.Энхбаярынд прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийжээ. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нэгжлэгийн ажиллагаа дууссаны дараа намынхаа даргын гэрт орж гэрийнхэнтэй нь уулзсан байна. Тэрээр хэлэхдээ “Нөхрийнх нь бие их муу байгаа. Дээрээс нь ганцаараа гэртээ байхад нь прокурорын зөвшөөрлөөр АТГ-ынхан гэнэт мэдэгдэлгүйгээр гэрт нь орж нэгжлэг хийнэ гэхээр эмэгтэй хүнд ямар санагдах билээ. Тийм учраас цочролд орж, айж эмээсэн байсан” гэв.