Өнгөрөгч Баасан гаригт “Yankee” цэнгэлдэх хүрээлэнд дуучин Жэй Зи, Жастин Тимберлэк нар бусдын гарт хөнөөгдсөн хар арьст хүү Травион Мартинд зориулан “Forever Young” дууг дуулжээ. Харин дараа өдөр нь буюу Бямба гаригт рэппер Жэй Зи болон түүний гэргий, дуучин Бэйонси нар Нью-Йорк хотноо Травион Мартинд хүндэтгэл үзүүлж, хүүгийн амийг хөнөөсөн хэрэгтэнд шударга ял шийтгэл оноохыг шаардсан жагсаалд оролцсон байна.
Тус хөдөлгөөнд мөн олон нийтийн байгууллагын гишүүд, нийгмийн бүлгийн удирдагчид болон санваартан Эль Шэрптон нар оролцсон юм. Тэдгээ жагсагчид Мартинтай холбоотой хэргийн шүүх хурлыг илүү өндөр түвшинд олон нийтэд нээлттэй явуулж, зохих ялыг нь оноохыг шаардаж байгаа ажээ.
Өнгөрөгч хоёрдугаар сард 29 настай Жорж Зиммерман нь 17 настай Мартин хүүтэй маргалдсаны улмаас, өөрийгөө хамгаалахыг тулд буудсан хэмээн мэдүүлж байгаа. Гэвч хүүд тухайн үед ямар нэгэн зэвсэг байгаагүй гэнэ. Харамсалтай нь долдугаар сарын 13-нд болсон шүүх хуралдаанаар Зиммерманыг гэм буруугүй хэмээн үзэж, ял шийтгэл оноогоогүй байна.
Харин Холливудын алдарт хос Жэй Зи, Бэйонси нар жагсаалын үеэр ямар нэгэн үг хэлэх, эсвэл зургаа авахуулахаас бага зэрэг зайлсхийж байсан тухай эх сурвалжууд мэдэгдсэн юм. Гэхдээ Мартин хүүгийн ээж Сибрина Фултон болон санваартан Эль Шэрптон нарын хамт ярилцаж байх үед нь гэрэл зургийг нь дарсан ажээ.