Олон улсын мэргэжлийн супер моделийн тэмцээн Хятадын Наннинь хотод амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээн нь олон улсын загварын ертөнцийн томоохон арга хэмжээнд тооцогддог юм.
Тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Б.Дулмаа шилдэг 10-т багтаж “Азийн топ модел” гэсэн эрхэм алдрын эзэн болжээ.
Тэмцээнд Австри, Орос, Энэтхэг зэрэг дэлхийн олон орны загвар өмсөгчид ирж, үзэсгэлэн гоо, ур чадвараа уралдуулсан байна.
Б.Дулмаа “Mongolian beauty 2013” наадмын ялагч билээ.