…Амралтын өдөр байсан тул Бадмаагийн ээж өглөө эртлэн босож гэрийнхэндээ өөрийн хамгийн сайхан хийдэг хийцтэй цайгаа чанаж бэлэн болгоод нөхөр болон бага охиноо сэрээчихээд Бадмаагийн өрөө рүү ортол охин нь нэгэн залуутай хамт нэг хөнжилдөө унтаж байгааг хараад зогтусан гайхаж, сэрэх янзгүй унтаж байгаа болохоор нь чимээгүй хаалгыг нь хаан гарлаа. Галын өрөө рүүгээ орон нөхрөөсөө асуух гэснээ болин сэрэхээр нь өөрөөс нь асуухаар шийджээ. Бадмаагийн хувьд бүхэл шөнийн турш унтаж чадаагүй бөгөөд өглөө гэрийнхэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй хэрхэх учраа олж чадахгүй байсан ч хайртай залуугийнаа өвөрт эрхлэн хэвтэхдээ бүх л хэцүү зүйлийг мартаж, аав ээж минь юм чинь учрыг нь ойлгож охиноо буруутгахгүй байлгүй дээ гэж өөрийгөө тайвшруулж байлаа. Хоноод явахгүй юу даа гэж хэлчихээд хэлсэн үгнээсээ өөрөө ичиж гэрийнхэнээсээ санаа зовж байсан ч Оньсоотой хамт байна гэдэг түүний хувьд жаргал байлаа. Анхны учралаас хойш ахин түүнтэй унтана гэхээс хэдий санаа зовж ичиж байсан ч, Оньсоогийн халуун энгэрт тэврүүлэн, нэг л сэтгэлд дулаахан санагдах түүний үнэр хүртэл холдож боломгүй санагдаж өөрийн эрхгүй түүнийг хүсэн тэмүүлэх ажээ. Зөөлхөн уруулаар шүргэх шахам хүзүүгээ үнсүүлэн зогсохдоо орчлонд тэр хоёр л байгаа мэт нэгнийгээ энхрийлэн таалж, зүү орох ч зайгүй болтлоо чангаар тэврэлдэн орон дээр хэвтлээ. Тэдний хувьд хэн нэгнээсээ ичих байдал хэдийнэ арилсан бололтой, хэлүүлэх ч хэрэггүйгээр хоёул хувцасаа тайлан насанд хүрсэн хүмүүсийн бие сэтгэлийн жаргалыг эхлэх гэж яарч буй бололтой. Бадмаагийн цас мэт цагаан даруулгыг тайлж байхдаа
-Эмэгтэй хүн цагаан дотуур хувцастай байх нь надад таалагддаг, нэг л энхрий хүрч боломгүй юм шиг нууцлаг санагддаг юм. Чамайгаа ийм хувцастай хараад би өөрийгөө ч барьж дийлэхгүй байна шүү хэмээн томбойж булцайсан хоёр хөхийг базлан оролдонгоо хатуурч чангарсан товчийг нь алдчих вий гэсэн мэт нандигнан зөөлөн үнсэн хөхөхөд Бадмаагийн хүсэл тачаал дээд цэгтээ хүрч
-Чи намайг үнэхээр галзууруулах нь ээ. Чи сексийн ийм их мэдрэмжтэй мэдлэгтэй хүн үү, эсвэл надад тэгж санагдаад байгаа юм уу, ямар ч байсан миний юу хүсэж байгааг чи лав мэдэж байх шиг байна гээд зөөлөн гийнан таазаараа займчин хөдөлж, Оньсоогийн уруулыг хазалж, идэх шахам үнгэн үнсэж нуруу цээжийг нь илэн байхдаа түүний чангарч хөвчрөн хэзээний бэлэн байдалд орсон эрхтэнд санамсаргүй гараа хүргэчихээд сандран гараа татахад,
-Яасан бэ, юунаас нь ичээд байгаа юм бэ. Чи бид хоёрын дунд ичих шалтаг шалтгаан бий гэж үү. Зүгээр л бариад үз гээд гарыг нь эр хүний бахархал дээрээ аваачин –Ямар байна, надад бол үнэхээр гайхамшигтай сайхан, хүсэл тачаал төрж байна гэлээ. Бадмаа түүний тэрхүү том эдлэлийг барин нааш цааш эмрэн, ямар аймар том юм бэ гэж бодож байсан ч хэлж зүрхэлсэнгүй. Хэдэнтээ нааш цааш хөдөлгөн байх зуураа хөнжил догуураа шурган түүний эрхтэнийг амандаа хийн, үлгэн хөхөхөд Оньсоо өөрийн эрхгүй дуу алдаж,
-Yнэхээр сайхан байна, би чамайгаа ийм бэлэг барина гэж санаагүй шүү хэмээн угтан босож түүний дэлбээлж гүйцэн ариунаараа байгаа цэцгэнд хүрч байгаа адил гурвалжин үсийг хойш яран хэлээ шургуулж, хэлүүг нь эрвэгнүүлэн үнсэн таалж нууц ертөнцөд өөрийн эрхтэнээ шургуулан өвтгөх вий гэсэн янзтай зөөлөн зөөлөн гийнан төд удалгүй хөлсөндөө нэвчин байж сая зэрэг дур тавьцгаалаа. Бадмаагийн хувьд сексийн жаргалыг дээд хэмд нь хүртэл мэдэрч чангаар орилмоор, хашгирмаар байсан ч гэрийнхэнээ сэрээчих байх хэмээн хөнжилөөрөө амаа даран, шөнийн жаргалаа бодон хэвтлээ. Хэзээнээсээ адтай охин дүү нь босож ирээд Бадмаагийн өрөөнд шууд явж орсноо эгчтэй нь хамт огт танихгүй эрэгтэй хүн хэвтэж байгааг харан санаа зовон гарч явахдаа
-Ажаа, хөөе ажаа, ээж босоод цайгаа уу гэж байна гэчихээд гүйгээд гарлаа. Энэ чимээнээр Оньсоо ч сэрж
-Сайхан амрав уу, хайр минь гээд духан дээр нь үнсэнгээ –ингэхэд танайхан намайг ирж хоносныг мэдсэн үү, ер нь нялуунаас шулуун нь дээр юм чинь одоо л түс тас шийдээд байнга орж гардаг болдог хэрэг, чи юу гэж бодож байна.
-За ямар ч байсан хоёулаа босоод ээжийн юу хэлэхийг сонсъё. Мэдээж чиний дэргэд ч элдэв юм ярихгүй байх л даа. Гэхдээ манайхан тийм ч муухай ааштай хүмүүс биш ээ. Яг л танай ээж аав хоёр шиг гэчихээд угаалгын өрөө рүү орлоо.
Бадмаа Оньсоо хоёр галын өрөөнд ортол аав ээж дүү гурав нь тэр хоёрыг томоос томоор харцгааж баахан ажиглаж байснаа ээж нь
-Цайгаа уу, өнөөдөр амралтын өдөр болохоор хүүхдүүдийнхээ дуртай цайг ээж нь чанасан. Ингэхэд хаанахын ямар хүү манайд хүрээд ирэв ээ. Уг нь харсан л хүү байх шиг гэчихээд аав руу нь харан нүд ирмэлээ.
-За би дараа нь та нарт албан ёсоор танилцуулъя ээж ээ. Одоо энэ маань ажилтай болохоор явахгүй бол хоцорлоо гээд бараг түлхэх шахуу байж хаалгаар гаргалаа. Оньсоо
-Чи яагаад намайг аав ээжтэйгээ уулзуулахгүй байгаа юм бэ. Надаас ичээ юу. Эсвэл би хүнтэй уулзаж болохгүй тийм муухай хүн үү гэхэд
Эхлээд би хэлчихье. Тэгвэл манайхан зөвөөр ойлгоно. Тэгээд ч ээж чамайг шууд хараад л ямар хүн бэ гэдгийг чинь мэдчихсэн, бас дүгнэлт өгчихсөн байгаа. Хэрвээ таалагдсан бол ээж маань чамайг албан ёсоор гэртээ урьж сайхан хол хийж өгөх болно. Хэрвээ тийм юм дурсах ч үгүй бол тэгээд л гүйцээ гэсэн үг. Энэ чинь бас нэг ээжүүдийн санаа зовдог асуудлуудын нэг байдаг бололтой. За яв даа хө. Утсаар ярина аа гээд хаалгаа хаалаа.
Ээж нь Бадмаагаас хэрхэн танилцсан юу хийдэг, ямар гэр бүлтэй гээд л бүхий л талаар асууж байцаахад аав нь үг дуу ч үгүй сонсон суулаа. Оньсоо гэртээ орж ирэн усанд орчихоод утсаа нээтэл нэлээд хэдэн мессеж ирсэн байх бөгөөд бүгд огт мэдэхгүй дугаараас байлаа. Эргүүлж залгахад нэгэн эмэгтэй хүн байх бөгөөд
-Чи нөгөө Мөнгөн-Оньс гэж алдар цуутай залуу мөн үү. Өдөржин шөнөжин залгаад утсаа нэг авч хайрладаггүй юм даа харин ч нэг. Би чамайг ямар залуу болохыг чинь мэдэхгүй ч, ямархуу эр хүний нүнжиг гаргахыг чинь харж л байя гэсэн нэлээд дарамталсан өнгө аясаар өгүүлэхэд
-Ингэхэд хэн гэдэг хүн над руу дайрч давшлан, миний нэр цууг дурьдаад байгаа юм бэ, өөрийг чинь ярина гээд харанхуй шөнө утсаа нээх ёстой болж байна уу, эсвэл хүн андуураад байгаа юм уу гэхэд,
-За больж үз. Оньсоо гуай. Чамайг царай зүс сайтай, бас ч үгүй мөнгөтэй залуу гэж сонссон юм байна. Чиний явалддаг хүүхнүүдээс сонссон. Харин чи нэг унтсан хүүхэнтэйгээ ахин холбогддоггүй гэл үү. Тэгвэл ахин холбогдох л болж дээ. Би Урнаагийн найз байна. Цаадах чинь чамаас хүүхэдтэй болоод гаргана барина гээд дөвчигнөөд сууж байна. Чи түүнийг авч суухгүй л юм бол хүүхдийг нь гаргаж өөрт нь гай болгох хэрэггүй. Өөрийгөө яая даа гэж бас хайртай хүний хүүхэд энэ тэр гээд солиороод байх юм. Ямар ч байсан чамд нэлээд томруулж байгаад хэлнэ гэнэ ээ. Тэгэхээр нь миний шал дургүй хүрч, чамайг өдөржингөө эргүүллээ. Би ямар тэр хүүхдийг нь аваатах гэж байгаа биш. Гаргуулахгүй байх талаас нь л чи хэлээтэх гэхэд балмагдаж шоконд орсон Оньсоогийн нүдний өмнүүр Бадмаа болон түүний аав ээжийн царай үзэгдэж өөрийн эрхгүй нүдээ аньж байгаад
-Чи ямар палхийтэл хэлдэг хүн бэ. Бүүр дотор муухай оргиулчихлаа. Би хэн нь ч бүү мэд нэг хүүхнийг ярихаар, өөрийнхөө таньж мэдэхгүй хүүхний хүүхдийг нь яах тухай хэлэх болж байна уу. Би Урнаа гэж хүн танихгүй гэснээ дотроо нөгөө хүүхэн мөн байх шүү. Даан ч хамгаалттай хийе гээд байхад хамаагүй гээд л байсан. Хэнийх нь ч хамаагүй хүүхэдтэй л болж байвал гээд намайг бараг хүчиндэх дөхсөн нөгөө авгай байх л даа гэж бодон
-Өнөөдөр очиж уулзъя даа. Би одоо л санаж байх шиг байна. Ер нь үнэн худлыг нь би үзээд ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л хүн байна нэг очиж уулзах л хэрэгтэй л дээ. Харин тэр хүүхдийн асуудлыг хоёулаа очиж байгаад шийдэж болох болов уу. Ингэхэд өөрөө хаана байна, би яваад очьё гээд гэрээсээ гарлаа.