Монголын үзэгчдэд Ким Инха нэрээр алдаршсан Солонгосын алдарт жүжигчин Lee Byun Hung /И Бёнг Хён/ 8-дугаар сарын 10-нд Сөүл хотын Гранд Хаяатт зочид буудалд хуримаа хийхээр товложээ.
Түүний эхнэр Lee Min Jung /И Мин Жонг/ нь бас мэргэжил нэгт жүжигчин бүсгүй, түүнээс 10 насаар дүү аж. Тэд үргэлж хамтдаа байж, аялал зугаалгаар явж цагийг өнгөрөөх болсон байна.
Тэрээр И Бёнг Хён урьд нь амьдрал зохиож байгаагүй ч хамтран тоглогч нартайгаа хайрын романс үүсгэн холбогддог байсан билээ. Солонгосын од хосуудын хуриманд Солонгосын ихэнх одууд цугларах сурагтай байгаа аж.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ:WWW.MISS.MN