2-хон настай Логан Стивенсон хүү ээж, аавынхаа хуримын гэрч нь болжээ. Учир нь бяцхан хүү эдгэршгүй цусны өвчин туссан, хүүд ердөө долоохон хоногийн нас үлдсэн гэж эмч нар хэлсэн байна. Тиймээс 2014 оны 7-р сард хуримаа хийхээр төлөвлөж байсан хосууд 11-н сараар наашлуулж хуримаа хийсэн байна.
Тэрээр хуримыг нь ганцхан 7 хоногийн дотор бодитой ажил болгохын тулд бүхнийг хийж өгсөн Питтрбург хотынхондоо нулимс унаган байж залуу хосууд талархлаа илэрхийлсэн байна.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN