Нярайн арьсны салст шарлахыг “Шарлалт” гэнэ. Амьдралын 2-3 хоногтойгоос эхэлж гүйцэд төрсөн нярайд 10 хоног, дутуу нярайд 14 хоног хүртэл үргэлжилнэ. Шарлалт үүнээс олон хоног үргэлжлэх, мөн гарын алга, хөлийн ул шарлах нь нярайн тархийг гэмтээх аюултай тул эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
Шарлалттай үед хүүхдээ ойр ойрхон хөхүүлж (2-3 цаг тутам), мөн 7 хоног тутам өрхийн эмчдээ үзүүлж шарлалтыг хянуулах хэрэгтэй.