Ирээдүйд ямар Үндэстэн байхыг зөвхөн тэд шийднэ.
Хүнд нэр, хийсэн бүтээснээс өөр юу үлдэх вэ…Үр хүүхэд .
Нийгмийн хамгийн эмзэг, хэврэг хэсэг болох эд нар энэ орчлонгийн амьдралыг үргэлжлүүлдэг.
Яаж хүүхдээ хүмүүжүүлэх вэ? гэж хүн болгон асуудаг.
Нэг л арга бий.
Энэ бол зөвхөн өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх юм.
Чи хүн шиг байвал хүүхэд чинь яаг л чамайг копидож адил зөв хүн болно.
Өөрөө тамхи татаж, архи уучихдаг байж хүүхэддээ бол сайн санаж хортой муухайг нь гайхан тайлбарлаж, жигшүүлэн хол байлгахыг хүсэвч үг чинь тоогдож үр дүн гарахгүй л болов уу.
Бусдыг залилж буруу аргаар олсон хөрөнгөөр өссөн хүүхэд , хуулийг хүндэлдэг, мөн чанар, хариуцлага, нийгмийн үнэ цэнэ гэдгийг ойлгож мөрдөх үү?
Хэрэв өглөө эрт орноосоо шаламгай босдог, ажлаас айдаггүй, хэлсэн үгэндээ хүрдэг, бүх юманд цагаа барьдаг, мэдэхийг хүсэж өөрийгөө үргэлж хөгжүүлэн шинэ зүйлс сурахыг эрмэлздэг, аливаад шударга ханддаг байвал хүүхэд чинь мөн л тийм болно.
Хэрвээ чи гахай шиг үргэлж хэвтэн ТВ үзэж, өдөр хүртэл орондоо хөлбөрөн унтаж, төлөвлөсөн зүйлээ цагт нь амжуулахгүй, очих газраа үргэлж хоцордог бүтэлгүй байж. Ажил биш эхний ээлжинд наргиж цэнгэх, амраж зугаацахыг тавьдаг бол. Чиний хүүхэд яг л чамтай адил хөгийн гахай болж өснө гэдэгт итгэж болно. Мэдээж дээр нь эцэг эхийн муу Ген түүнд тусланаа.
Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг байхаа.
Ч.Өрлөг