Жил бvр олон цэцэрлэг, сургууль шинээр ашиглалтад орж, vvнийхээ хэрээр цэцэрлэгийн багшийн эрэлттэй болчихдог. 2013-2014 оны хичээлийн жил ч энэ асуудал толгой өвтгөх шинжтэй. Энэ талаар БШУЯ–ны салбар менежментийн бодлого зохицуулах газрын мэргэжилтэн Ж.Нарантуяагаас энэ тухай тодруулсан юм
-Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хvрэхгvй хоног vлдлээ. Цэрлэгvvдэд багшийн хvрэлцээ хэр байгаа вэ?
-Цэцэрлэгийн багшийн хvрэлцээ харьцангуй сайн гэж хэлж болно. Жишээлбэл, өнгөрсөн жилийн байдлаар цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээний 95 хувийг нь хангасан. Тэгэхээр 2013-2014 оны хичээлийн жилд цэцэрлэгийн багш дутах вий гэж санаа зоволтгvй.
-Ер нь, жилд цэцэрлэгийн хэдэн багш бэлтгэдэг юм бэ?
-Цэцэрлэгийн багшийг Монгол Улсын Багшийн их сургуулиас өөр бэлтгэдэг сургууль байхгvй. Өнгөрсөн жилийн судалгаанаас vзэхэд 466 хvн элсэн суралцаж байна. Энэ жил ч мөн ялгаагvй vvнтэй ойролцоо л тооны элсэгч авах байх. Тооцоо судалгаа гарахаар нь мэдээлнэ.
-Төгсч гарсан багш нарын ажлын байрны хангамж хэр байдаг вэ. Хэдэн хувь нь ажилд орж мэргэжлээрээ ажиллаж чаддаг юм бол?
-Төгсөгчдөөс хэд нь ажилтай болсон талаархи нарийн судалгаа байдаггvй ч цэцэрлэгийн багш бидэнд шаардлагатай өнөө vед ажлын байранд санаа зовох хэрэггvй.
-Өнгөрсөн хугацаанд хvvхэдтэй зvй бус хандсан тохиолдол олонтаа гарсан. Тиймээс багш нарын заах арга зvйд хэрхэн анхаарч байна?
-Сургуулийн өмнөх насны хvvхдийн боловсролыг олгохдоо хvvхдийн насанд тохируулан хөтөлбөрөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, аль болох сонирхолтой буюу тоглоомын аргаар боловсрол олгохыг чухалчилдаг. Өнгөрсөн жилээс эхлэн багштай холбоотой томоохон шинэчлэл хийж эхэлсэн. Зөвхөн цэцэрлэгийн гэлтгvй бусад багш нарыг ч гэсэн мэргэжлийн өндөр тvвшинд бэлтгэхийг зорьж байна. Энэ ажлын эхний алхам нь хvvхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хvvхэдтэй ажиллах чадвартай сайн элсэгчдэд илvv боломж олгоё гэсэн бодлого баримталж буй. Жишээ нь, төгссөн багш нартайгаа эхний таван жилийн турш холбоотой байж давтан сургалтанд хамруулж байна.
-Зарим хувийн цэцэрлэгvvд мэргэжлийн бус хvнийг багшаар ажиллуулдгаас хvvхэдтэй зvй бус харилцсан гомдол их гардаг шvv дээ. Vvнд, хяналт шалгалт тавьдаг уу?
-Хувийн цэцэрлэгийн vйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь тухайн аймаг, орон нутгийн боловсролын байгууллага нь өгдөг. Улирал тутамд хяналт шалгалт хийж, бидэнд мэдээллээ танилцуулдаг юм. Мэргэжлийн бус багш нарын тухайд гэвэл тусгай сургалтад хамрагдсан хvн л багшлах ёстой.
АРДЧИЛАЛ СОНИН