Дуучин Б.Амархүү “Хэнийх ч биш ганцхан миний цорын ганц хайр” хэмээн загвар өмсөгч О.Ариунзулдаа хайр зарлан тунхаглаж байсан хэдий ч дахин шинэ дурлалтайгаа учран жүжигчин Г.Золзаяатай үерхэх болсон билээ.
Тэрээр саяхан “ТБД” андуудын урд байрлах нэгэн ресторанд дуучин Амархүү, жүжигчин Золуушкахантайгаа хөтлөлцөн орж ирэн тусгай өрөөгөөр нь үйлчлүүлээд гарч байгаа харагдсан. Жүжигчин Золоо, бид хоёр найзууд гэж гүрийж байсан боловч олны нүдийг хуурж чадсангүй. Харин ч тэд хаа явсан газартаа хөтлөлцөн арван наймтууд шиг хайрандаа бялхаж яваа харагдах болсон.
“Их хотын жиргээ” тоглолтынх нь нээлтэн дээр Амархүү, Золуушакахандаа хайр дурлалын бэлгэдэл болсон тэвэр дүүрэн улаан сарнай бэлэглэжээ. Тэрээр Золоо өөрийн цахим хуудсандаа зургаа оруулаад “Чамдаа баярлалаа, гэнэтийн бэлэг үнэхээр гайхалтай байсан” , “Тоглолт амжилттай нээлээ, чамдаа баярлалаа, үнсье” гэж бичжээ.
Зургуудыг хүргэж байна.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN