Чихрэн даашинз.
Зориулалтын бус материалаар урласан дэлхийн хамгийн том даашинз бол резинэн чихрээр урласан 99.8 кг даашинз юм . Нэрт загвар зохион бүтээгч Alexander McQueen-ний солонгон даашинзны загвараас сэдэвлэн Америкийн “TWELVE” тус даашинзыг бүтээсэн бөгөөд өмсөх, тайлах үед гурван хүний тусламж хэрэгтэй. Нийт 50 мянган резинэн чихэр орсон бөгөөд резинен чихэр бүрийг маш нарийн цавуудаж тогтоосон байна.