“Fire” хамтлагийн дуучин Б.Даадай фэн охидоосоо хайрын захиа, мессеж залхтал авдаг байсан гэх. Харин хөөрхөн найз охинтой болсноосоо хойш энэ мэт зүйлд түүртэхээ больсон гэх дуучин залуу нэгэн нууцаа задалжээ. Түүнийг эзэнгүй арал руу явахаар болвол олны танил бүсгүйчүүдээс хэнийг нь сонгохыг хүсч байгаа тухай асуухад мань эр “Женнифер Лопезыг лав авч явахгүй ээ. Харин сүүлийн үед моодонд ороод байгаа солонгос киноны жүжигчдээс сонголт хийж болох юм” гэж хариулав. Гэсэн хэдий ч, энэ байр сууриа удаан хадгалж чадсангүй. Хайртай найз охиноо гомдоочих вий гэж эмзэглэсэн Б.Даадай хэдхэн минутын өмнө илэрхийлсэн үзэл бодлоо няцааж “Үгүй ээ, ер нь хэнийг ч сонгохоо болилоо. Яаж ийж байгаад л найз охиноо аваад явсан нь дээр юм байна” хэмээн шилээ маажсан гэнэ.
Р.ЕСҮЙ