Францын эрдэмтдийн дүгнэлтээр нүүр болон хумсаа будахад ухаан буюу анхаарал төвлөрдөг ажээ.
Судалгааны үр дүнгээр ийн дүгнэлтэд хүрсэн байна. Уг судалгааг 65-85 насны эмэгтэйчүүдийн дунд явуулжээ. Нүүр болон хумсаа будах нь анхаарлаа төвлөрүүлэх чадварт суралцах хамгийн сайн дасгал болдог гэнэ. 2009 онд болсон “ Хөгшрөлт судлал”-ын дэлхийн их хурлын үеэр үг судалгааныхаа үр дүнг танилцуулсан аж.
Нүүр болон хумсаа буддаг эмэгтэйчүүд хийж буй үйлдлээ хянах чадвар нь бусад буддаггүй эмэгтэйчүүдээс хавьгүй илүү сайн байдаг аж. Иймээс аливаад анхаарлаа төвөлрүүлж сурахын тулд нүүр болон хумсаа будах дасгал хийх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.