Агуулахын ажилчны ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.
Тодорхойлолт: Агуулахын ажилчин
Агуулахын ажилчны ажлын байрны зорилго: Захиалгуудыг боловсруулж, хэрэгжүүлэн ачаа барааг бэлтгэх.
Агуулахын ажилчны ажил үүргүүд:
- Шаардах хуудас болон хангамжийн ордерүүдийг боловсруулж, ордеруудыг бэлтгэх; материалуудыг зөөх; савлах; бараа материалуудыг хүргэж өгөхдөө зарлагын баримтуудыг хамт өгөх.
- Ачааны машин эсвэл бүрхүүлтэй тэргийг жолоодож, бараа материалыг худалдан авагчдад хүргэж өгөх.
- Ачааны машин эсвэл бүрхүүлтэй машиныг урьдчилсан засварын үзлэгт хамруулах; засварлах ажлыг зохион байгуулах.
- Бараа материалын орлого, зарлагын баримт болон шаардах хуудсуудыг цуглуулж, бараа материалыг хянах, бүртгэл хийх.
- Байгууллагын стандартуудыг дагаж мөрдөн, үйлчилгээний чанарыг хадгалж ажиллах.
- Шүүгээ, тавиур болон ажлын машин зэргийг хамгаалж, ажлын аюулгүй ,цэвэр орчинг хадгалж ажиллах;бараа материалыг ачих, баглах хэсгийг цэвэр байлгах; бодлого, дүрэм, журам, зохицуулалтуудыг дагаж мөрдөх.
- Шаардлагатай мэдээллийг бүрдүүлж, тайлан боловсруулах.
- Боловсролын үйл ажиллагаануудад хамрагдаж, техникийн мэдлэгээ дээшлүүлэх; нийтлэлүүд унших.
- Шаардлагатай тохиолдолд багийн ажилд хувь нэмрээ оруулах.
Ур чадвар: Багаар ажиллах, зохицуулах, зохион байгуулах, төлөвлөх, цагийн менежмент, тайлагнах чадвар, бараа материалын хяналт, бичиг баримт боловсруулах, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, өгөгдөл оруулах, итгэлтэй,найдвартай.
ЭХ СУРВАЛЖ: BIZNETWORK