-Бүсгүй хүнийг аар саархан зүйлээр хэзээ ч бүү хуур. Гол юманд хүчээ нөө.
– “Сольшгүй юм гэж байдаггүй” тухай эм хүнд хэлж огт болохгүй, таныг сольчихож мэднэ.
-Танд хэрэггүй юм байвал бүү хая. Түүнээ эм хүнд бэлэглэ, тэр учрыг нь олчихно
-Ямарваа асуудлын талаар саналыг нь бүү асуу. Тэр хэзээд өөрөө хэлчихнэ, нэг бус удаа шүү. Гэхдээ тухай бүр өөр өөрөөр.
-Та аяга таваг угааж чаддаг гэж ам алдчихав
-Бүсгүй хүнийг сайн найзынхаа нэрээр андуурч дуудаж болохгүй
-Түүнийг шар айрагны хойноос бүү явуул.
-Эм хүнтэй ярихдаа логик нотолгоо иш татвал усан тэнэг гэгдэнэ шүү
-Хоёр утгатай магтаал бүү хэл, эм хүн заавал нөгөө утгаар хүлээж авдаг
-Утсаар ярьж байхдаа “Сайхан харагдаж байна” гэж том тэнэгтэв.
-Эм хүнийг тамхитай зүйрлэж болох ч татаад хаядаг тамхинаас ялгаатай нь тэр эргэж ирэх аюултай.
-Та түүнийг бүгдээс илүү төгс гэж бүү магт, тэр итгэж мэднэ.
-Чухам юунд нь болж дурласнаа бүү тайлбарла, тэртэй тэргүй тэр ойлгохгүй.
-Эцэст нь хэлэхэд манайд эрчүүд эмэгтэйчүүдээс цөөн гэдгийг тогтоож ав!