Барбадосын дуучин бүсгүй Рианна Британийн дуучин Адельд төрсөн өдрийн тун өвөрмөц бэлэг илгээжээ. Рианна өөрийнхөө хөхний хэлбэр бүхий бялууг нэг онд төрсөн Адельд баярын мэнд болгон илгээсэн юм байна. “Баярын мэнд хүргэе, хүндэт Адель минь” гэж Рианни Твиттертээ бичээд хөхөө хоёр гараараа дарсан зургаа мөн тавьжээ. Аделийн төрсөн өдөр нижгэр болж, найз залуу нь олон хайрцаг дарс захиалан, зочдоо “шахсан” аж. Харин Рианнагийн илгээсэн бялуу төрсөн өдрийн хамгийн дуулиантай бэлэг болжээ.