Сексийн хамгийн тааламжтай мөчид ч эмэгтэйчүүд, “хүүхэдтэй болчих вий” гэсэн айдас түгшүүрт автдаг. Энэ нь сексийн гайхамшгийг бүрэн мэдрэх, дур тавихад ч сөргөөр нөлөөлдөг. Иймд жирэмслэлтээс хамгаалах гармоны эмийг тогтмол уух нь тустай.
Хэрэглэхэд хялбар. Жирэмслэлтээс хамгаалах эм уухад толгойн өвчин намдана. Мөн хөхөөр хатгуулах, сарын тэмдэг их хэмжээгээр ирэхийг бууруулах сайн талтай. Учир нь сарын тэмдэг их хэмжээгээр ирэх тохиолдолд төмөр алдагдаж цус багадалт үүсэхэд нөлөөлнө. Түүнчлэн сарын тэмдэгийг тогтмолжуулдаг.
Арьс гоё болдог. Нүүрний арьс илүү сайжирдаг болохыг эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрсөн байна. Гармоны ерөнхий түвшинд нөлөөлөхдөө жирэмслэлтээс хамгаалах эм нь тосны булчингийн идэвхжилийг бууруулж, батга гарахад саад болдог. Мөн бие болон нүүрэн дэх үсний өсөлтийг үлэмж хэмжээгээр багасгадаг.
Хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Жирэмслэлтээс хамгаалах эмийг тогтмол хэрэглэвэл эмэгтэйчүүдийн зарим өвчнийг хавдраас сэргийлдэг сайн талтай болохыг тогтоосон судалгаа байдаг. Жишээ нь арван жилийн туршид эм хэрэглэсэн тохиолдолд өндгөвчний хорт хавдар 60% буурах аж. Мөн бөөр үрэвсэх, киста бий болохыг урьдчилан сэргийлдэг.
Ясанд сайн. Жирэмслэлтээс хамгаалдаг эм ясыг бэхжүүлдэг. Эмэгтэй хүний ясны эд эс болон эстрогены түвшин харилцан уялдаатай аж. Нас ахих тусам эстроген буурч, яс хэврэг болдог.
Жирэмслэлтээс хамгаалах эм нь яс хэврэгшихээс хамгаалах, хэвийн хэмжээнд барьж байхад нөлөөлдөг, Анхааруулахад: жирэмслэлтээс хамгаалах эм уух үед дотор ялигүй эвгүйрч болзошгүй.
Энэ нь бие организм гармоны өөрчлөлтөд мэдрэмтгийг харуулж байгаа тул айх зүйлгүй.