Энэхүү хэдхэн секундыг тэсвэрлэж чадваас тэр чамаас түрүүлж яриа өдөх болно. Бүсгүй хүн санаачлага багатай байх тусам түүний бусдыг өөртөө татах хүч төдий чинээ их байдаг.
Харцаараа олзлон байж танилцсан залуутайгаа хэсэг хугацаанд ярилцаад үз. Түүний ярианаас ямар ажил алба эрхэлдэг, хэр боловсон зантай, мөнгө төгрөгөө юунд зарцуулдаг гээд олон зүйлд хариулт авч чадна.
Түүний яриаг таслалгүй сонс. Ямар нэгэн зүйл асуувал аяыг нь дагуулаад хариулаарай. Харин дахин уулзах болон утасны дугаарыг өгвөл “эрчүүд рүү түрүүлж ярьж сураагүй” гэж хэлэхэд л болно.
Ихэнх хүүхнүүд нилээд дотносоод ирэхээрээ найз залуудаа гэрлэхийг битүү утга, үгээр сануулах, зарим тохиолдолд бүр тулгах нь ч бий. Тэр нандин үгийг угтаа залуу чинь хэлвэл илүү таатай байх нь гарцаагүй. Тэгээд ч нэр хүнд, үнэ цэнээ алдах, бууруулах алхам байж болохыг мартуузай.