Эмэгтэй хүн дэлгүүр хэсэхэд стресс нь тайлагдаж байхад эр хүн бие организмийн онцлогоос шалтгаалан стресст ордог байна. Эрчүүд дэлгүүр хэсэхдээ:
-Хэрэв ганцаараа явбал олон жил өмсөх хувцасаа ердөө найман минутын дотор авдаг байна. Тэр таарсан хувцасаа аваад, өөр сонголт хийх ч юм уу эрж хайдаггүй.
-Эрчүүд дэлгүүрийн барааг хооронд нь хэзээ ч харьцуулдаггүй.
-Та нөхөртөө олон янзын хувцас өмсөн үзүүлж аль нь илүү зохиж байгааг асуух хэрэггүй. Өөрөө мэдээд сонголтоо хий. Учир нь энэ үед эр хүн хүчтэй стресст ордог байна. Эрэгтэй хүний тархи хувцасны ур хийц, оёдол, материал тэр бүү хэл өнгийг нь харьцуулах чадваргүй байдаг.
-Ер нь эр хүнийг хагас цагаас илүү дэлгүүрт байлгавал стресст орж зан ааш нь эвдэрнэ. Харин эрчүүд хадаас, эрэг шураг мэт ахуйн бараа эсвэл машинтай холбоотой барааны тасаг дээр орхивол тэр удтал сайхан ааштай хэсдэг нь тогтоогджээ.