Гоо сайхан харагдахын тулд эмэгтэйчүүд бид багагүй цаг хугацаа, мөнгөө зарцуулдаг нь яахын аргагүй үнэн.
Үс, нүүр, гар, хумс, хүзүү гээд л бүхий л зүйлдээ цогцоор нь анхаарч байж сая гоо сайхан, үзэсгэлэнтэй харагдана. Энэ удаа хумс арчилгааны зөвлөгөөг хүргэе.
Хумс болон гаранд зориулсан тэжээлийн тосыг тогтмол хэрэглэж заншаарай.
Хугарамтгай хумстай бол сармисны ханданд хумсаа дүрэхэд бэхжиж хатуу болдог.
Юм угаахдаа бээлий өмсөж байгаарай
Хумсны будгаа хусаж арилгаж болохгүй шүү. Ингэж арилгах нь эмэгтэй хүний саванд муу нөлөөтэйгээс гадна хумс гэмтдэг.
Ургуулаагүй богино хумсыг тод өнгийн лакаар будах зохимжгүй. Харин өнгөгүй лакаар будвал цэвэрхэн харагдана.
Та хумсаа урт ургуулсан бол өмссөн хувцасныхаа өнгөтэй хоршуулан хумсаа будаарай. Ургуулсан хумсаа будаагүй бол үзэмжгүй харагддаг. Бас нэгэн бяцхан зөвлөгөө, бүсгүй та амралтын өдрөөрөө энэ зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
Хумсны будгаа арилгаж, гараа сайтар угаана. Тавганд бүлээн ус хийж усан дээрээ цайны халбаганд иоджуулаагүй давс, таван дусал иод нэмж хутгаад хумсаа 15-20 минут дүрнэ. Дараа нь гараа угааж тэжээлийн тосоо түрхээрэй. Энэ аргаар долоо хоногт нэг удаа хумсаа арчилж байвал хумс чинь бэхжиж, хугарахгүй хатуу болно.