Гоёмсог уруултай байхын тулд уруулын будгийг сонгохдоо
Нэг.
Үсний өнгө, нүд, нүүрний арьсны өнгөндөө тааруулж авах хэрэгтэй.
Хоёр.
Өдрийн цагт өнгө дагуу, харин орой тод өнгийн уруулын будгийг түрхдэг.
Гурав.
Өнгө нь бас хувцасны өнгөтэй зохицож байвал сайн.
Дөрөв.
Уруулын будгийг чадмаг түрхвэл зохино. Уруулын будгийг тохируулж будахгүй бол царайны хэв ч өөрчлөгддөгийг анхаар.Жижиг амтай хүн завьжныхаа гадуур зураас тавиад будгаар будахад томорч харагдана. Ам томтой хүн эхлээд урууландаа оо тавиад дараа нь зураасны харандаагаар уруулын хэлбэрээ гаргаад уруулын будгаа завьжиндаа арай хүргэхгүй будвал ам жижигхэн харагдана. Нимгэн уруулыг эхлээд хүрээ татаж зохих хэлбэрийг арай цайвар уруулын хүрээг татсан харандаан зураасны өргөнөөс арай цайвар будгаар буд. Дээд доод уруул чинь зузаан нимгэн нь адилгүй бол уруулын будгаар адилхан болгож болно.