Шинэ судалгаагаар Исланд улс амралтаараа очиход хамгийн тааламжтай улс орноор шалгарчээ.
- Дэлхийн аялагчдын саналаар 319,000 хүн амтай Исланд улс хамгийн эелдэг, найрсаг улс орноор шалгарчээ.
- Харин Болив улс хамгийн найрсаг бус улс орноор шалгарсан аж.
- Англи улс аялахад хамгийн тааламжтай 55 улс орны 9- байранд буюу Ирланд улстай ойролцоо жагсжээ.
- АНУ энэ үзүүлэлтээр 140 орноос 102-т жагссан аж.
- Мөн дэлхийн хамгийн эелдэг, нөхөрсөг орнуудад Шинэ Зеланд, Португал, Сенегал улсууд багтжээ.
Нөгөөтэйгүүр амралтаараа өөрсдийгөө баясгахаар хаашаа явахаа шийдэх нь өнөө үед маш их мэдээлэлтэй болжээ. Гадаадын жуулчдын хувьд дэлхийн хамгийн нөхөрсөг бус орноор Болив орон тодроод байгаа аж.
Энэ газрын зурагт улаанаар тэмдэглэгдсэн нь хамгийн эелдэг, нөхөрсөг, хөх өнгөөр бага түвшинг илэрхийлжээ. Зурагт дэлхийн хамгийн эелдэг, нөхөрсөг байдлаар дээгүүрт багтсан 20 орныг багтаажээ.
АНУ 140 орноос 102-т буюу нэлээд эелдэг бус гэсэн жагсаалтанд оржээ. Харин Англи улс АНУ-аас арай дээгүүр 55-р байранд орсон аж.
Улс орнуудыг эелдэг байдлаар нь жагсаасан энэхүү жагсаалтыг Аялал жуулчлал ба аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайланд дурджээ. Уг тайланд тухайн улс орны уугуул иргэд гадаадын аялагчдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаар нь “эелдэг бус”/1 оноо/, “маш эелдэг” /7 хүртэлх оноо/гэсэн оноогоор дүгнэсэн аж.
Яриасаг оршин суугчидтай Ирланд улс топ 10-т буюу 6,8 оноотойгоор 9-р байранд жагссанд бараг гайхах юм алга. Харин эелдэг, нөхөрсөг гэдгээрээ танигдсан Канад улс 6,6 оноотойгоор 12-р байранд жагсжээ.
Гэхдээ Исланд улс 319,000 хүн амтай, цаг агаарын хувьд 0 градус орчим бөгөөд энд зочилсон аялагчид хамгийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрдэг гэнэ.
АНУ энэ жагсаалтанд нэлээд доогуур байранд оржээ. Эндхийн хүмүүс жуулчдад “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!” гэж хэлээд л өнгөрүүлэх нь гэнэтийн бэлэг байдаг бололтой.
Харин Франц улсын хувьд 80-р байранд жагссан аж. Ялангуяа Британи хүмүүсийн хувьд тодорхой хэмжээгээр хүйтэн хөндий харилцаатай хүмүүс бололтой.
Хамгийн эелдэг, найрсаг улс үндэстнүүдийн топ 10-т багтсан улс орнууд бол Исланд, Шинэ Зеланд, Морроко, Македон, Австри, Сенегал, Португаль, Босни Герцеговина, Ирланд болон Буркина Фасо гэсэн орнууд багтжээ.
Харин энэ жагсаалтын сүүлийн 10-т багтсан улс үндэстнүүдэд Монгол, Болгар, Словак, Пакистан, Иран, Латви, Кувейт, ОХУ, Венесуэль болон Боливи улсууд багтсан аж.
Исланд улс хэдий хүйтэн уур амьсгалтай ч хүмүүс нь хамгийн халуун дулаан уур амьсгалтай аж.
“Хэдийгээр цаг агаар хүйтэн байгаа ч өвлийн хувцсаа өмссөн ,инээмсэглэж буй Исланд эмэгтэй. Тэрээр гадаадын жуулчдад заавар зөвлөмж баяр бахдалтайгаар өгч байсан.” хэмээн уг тайланд дурджээ.
Боливи улс, Ла Пазаас Коройко руу хүрэх замд байдаг Үхлийн зам.
Жуулчдын хувьд дэлхийн хамгийн найрсаг, эелдэг улс орнууд…
Хүйцэн цаг уурын нөхцлийг үл харгалсан Исланд хүмүүс гадаадын жуулчдад “халуун зун” шиг найрсаг, дотно ханддаг гэнэ.
1) Исланд
2) Шинэ Зеланд
3) Морокко
4) Македон
5) Aвстри
6) Сенегал
7) Португаль
8) Босни Герцеговина
9) Ирланд
10) Буркина Фасо
Эелдэг бус улс орнууд…
131) Монгол
132) Болгар
133) Словак
134) Пакистан
135) Иран
136) Латви
137) Кувейт
138) ОХУ
139) Венесуэль
140) Боливи