Орц: 4ш улаан лооль, 6ш өндөг, 2ш хэрчсэн ногоон сонгино, давс, цагаан гаа, ургамлын тос
Хийх арга:
1. Улаан лоолио 2.5 см хэмжээтэй хэрчээд шүүсийг нь шүүж авна.
2. Өндгөө жижиг саванд хийн холино.
3. Хайруулын тавгандаа нэг хоолны халбага тос хийн халаана. Халсан тосондоо ногоон сонгино, улаан лоолио хийж хутгана. Дараа нь хуурангаа давс болон цагаан гаагаа хийнэ. 30 секунд болгоно. Удаан хутгавал хэлбэрээ алдаж сүмс шиг болох учир хуурсан хольцоо саванд шилжүүлнэ.
4. Хайруулын тавгандаа дахин нэг хоолны халбага тос хийн халаана. Халсан тосон дээрээ хутгасан өндгөө хийнэ. Дээрээс нь улаан лоолийн шүүсийг хийн хутгана. Бага зэргийн давс нэмж хийнэ. Өндгөө болтол нь хурдан хутгах хэрэгтэй. Дээрээс нь улаан лоолийн хольцоо хийн хутгана. Энэхүү хоолыг будааны хамт олгоно.