-Шүд цайруулах хичнээн төрлийн арга, эмчилгээ байдаг вэ. Энэ эмчилгээг хүссэн хүн бүр хийлгэж болох уу. Ямар нэг гаж нөлөө илэрдэг болов уу. Хүмүүс янз бүрээр ярих юм? /Баянгол дүүргийн иргэн Т.Түмэн-өлзий/
-Өнгөө алдсан болон толботой шүдийг тусгай бодис түрхэж химийн, туяаны тусламжтайгаар цайруулах, гоо сайхны ломбо буюу паалан, шаазан бүрээс гэх мэт олон төрлийн эмчилгээ хийж нүдэнд туссан сайхан инээмсэглэлийг бий болгож болно.
Мөн шүдний сувгийн эмчилгээ хийлгээд өнгөө алдсан шүдийг хэсэгчлэн цайруулж боно. Бас бусад нөлөөгөөр толбо тогтсон шүдийг цайруулж болно. Гагцхүү цайруулах шүд нь паалан эмчилгээ хийгдээгүй шүд байна. Бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ үйлчилгээг хийлгэж болохгүй.
Ямар нэг гаж нөлөө байхгүй харин ч шүдийг цоорлоос хамгаалах фтор болон эрдэс бодисыг нөхөж шүдийг улам бат бэх болгоно.
“Hope dental clinic” шүдний эмнэлгийн eрөнхий эмч Ё.Болормаа