Өглөө ажил дээрээ иртэл хамт олон тань таны царайг хараад “Шөнө унтаагүй юм уу” хэмээн асуух үе тохиолдож магадгүй. Царай алдаж, нүдний доор хөхөрсөн байгаа энэ үед хүн бүр таныг шөнөжин зугаалжээ гэж бодох нь аргагүй.
Үүнд нойргүйдэл, компьютерийн дэлгэцнээс гарах туяа, тамхины утаа, суугаа амьдралын хэв маяг буруутай. Үүнийг маш хурдан арилгах аргыг танд танилцуулъя.
Өглөө босоод та өлөн элгэн дээрээ ногоон цай, бүр болохгүй бол нимбэгтэй ус уугаарай. Энэ бол хамгийн үр дүнтэй арга. Энэхүү эрч хүчний ундаа нь бодисын солилцоо, хоол боловсруулалтыг сайжруулж, нүүрний өнгийг сэргээдэг. Хагас цагийн дараа та шинээр чанасан гашуун кафе уугаарай.
Аяганы ёроолд үлдсэн кофены өтгөн цонхигор царайг тань борлуулах маск болно. Та кофены өтгөрсөн хэсгийг нүүр, хүзүүндээ түрхэж, 10 минут байлгаарай. Үүнийг арчсаны дараа таны царай цонхигор цагаан бус болно.