Бүсгүйчүүдийн хувцасны салшгүй нэг хэсэг бол жинсэн өмд. Харин зөв сонгосон өмд хувцас таныг яаж харагдуулж болохыг дараах зурагнуудаас хараарай.
Энэ бүсгүй урт цээжтэй богино хөлтэй байна. Хавчаараар хавчсан жижиг зурган дээр өөрийнхөө дутагдлыг илүү тодотгон хувцасласан байна. Тиймээс энэ зурган дээрх шиг өмд өмсөөд өсгийтэй гутал өмсвөл хөлийг нь уртасгаж харагдуулна.
Урт нарийхан хөлтэй энэ бүсгүйд классик шулуун жинс илүү зохиж байна
Энэ туранхай бүсгүйд өргөндүү эрэгтэйлэг загварын жинс илүү гоё харагдаж байна
Махлаг өргөн таазтай энэ бүсгүй тэрийгээ нуухын тулд өргөн өмд өмссөн байна. Харин том зурган дээрх шиг бараан бариу жинс өмсвөл хөлийг тань гуалиг, биеийг тань эмэгтэйлэг харагдуулна.
Жижиг таазтай бүсгүйчүүдэд таазан дээр нь тогтох жинс олддоггүй гэдэг. Нэг бол доор суудалтай жинсийг илүүд үздэг. Харин ийм тохиолдолд өндөр суудалтай өмд сонговол хөлийг тань уртасгахаас гадна таазыг тань харьцангуй өргөн харагдуулна.
Энэ гуалиг бүсгүй өөрийнхөө сайхан талыг нуусан өмд өмссөн байна, ийм галбиртай бүсгүйчүүд бариу доошоо клеш хэлбэрийн өмд сонгоорой.
Энэ бүсгүйн хувьд цайвар жинснээс илүүтэй бараан жинс өмсөх нь илүү зохиж байна.