Холливудын нялх оддын нэг “Harry Potter” цувралын од жүжигчин Эмма Уатсон аль хэдийнээ 30 саяас дээш орлоготой жүжигчийн тоонд оржээ. Түүний өвөрмөц царайлаг төрх, нас биед хүрсэн гоо үзэсгэлэн, хараа булаах явдал улам бүр нэмэгдэж байгаагийн хэрээр зар сурталчилгаанаас олох орлого нь ч нэмэгдэж алдарт жүжигчин Жонни Депп, Роберт ди Ниро нарыг хол давжээ. Иймээс хөгшин жүжигчид моодноос гарч хөрөнгө мөнгө, нэр алдар, гоо үзэсгэлэнгээрээ ойрын хэдэн жил шинээр төрөн гараагүй холливудын “секс бэлгэдэл” болох магадлалтайг шинжээчид үзэж байгаа юм.