Аливаа хүний гараар ажил мэргэжлийг нь тодорхойлж болдог гэж ярьдаг. Мөн эмэгтэй хүний цэгц нямбай эсвэл болхидуу зан байдлыг засаж янзалсан гap, хумснаас нь дүгнэж болно.
– Урт хумс нь гарыг урт, нарийхан харагдуулдаг боловч засаж янзлаагүй, цэвэрлээгүй, дутуу будсан, хумсны дор өчүүхэн төдий хир байхад л бүсгүй таныг гутаах болно.
– Хумсаа төдийлөн арчлах зав муутай бол урт ургуулах шаардлагагүй. Богино хумсны хэлбэрийг засаад будахад үзэмжтэй харагддаг.
Хумс засахад
– Гараа сайн угаагаад тэжээлийн тос түрхэж хумсаа ч гэсэн тосол.
– Тосоо шингээсний дараа хумсны угаас хумс руу тань давж ургасан арьсыг тусгай багажаар ав.
– Өөрийн гарын хэв маягийг харгалзан хумсны хуурайгаар хуурайд. Хэрэв та урт сүмбэн хуруунуудтай бол хумсны үзүүрээ дөрвөлжин хэлбэртэй болгож болно. Харин богинохон хуруутай бол үзүүрийг нь дугуйлсан хэлбэр зохино.
– Харин одоо будаж болно. Үндсэн өнгө гаргахын өмнө өнгөгүй лакаар хумсаа өнгөл.
– Xатсаны дараа өөрийн будах лакаар нэг давхар будаж өгнө. Хүссэн өнгө чинь гарахгүй бол дахин давхарлаж болох юм. Гэхдээ гурваас илүү давхарлахгүй байхыг зөвлөе.