Нүүрээ савангаар бүү угаа:
Савангаар нүүрээ угаах нь маш хортой гэдгийг мартаж болохгүй. Нүүрээ угаахдаа зориулалтын зөөлөн саван хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ арьсны төрөлдөө тохирох эсэхийг сайтар анхаараарай.
Нүүрээндээ байнга иллэг хийж бай:
Нүүрээ цэвэрлэсний дараа зөөлөн үрэгч юмуу тусгай сойзоор болгоомжтойгоор нүүрний арьсаа үрж иллэг хийх хэрэгтэй. Үүний дараа нүүрээ хүйтэн усаар булхаад чийгшүүлэгч крем тавьж болно. Ийм иллэг нь арьсны цусны эргэлтийг сайжруулдаг.
Нүүр чинь цонхигор байвал эрүүл бус байдлыг илтгэнэ:
Цусгүй мэт цайвар, цонхигор царай нь эрүүл бус гэдгийг илтгэж байгаа хэрэг. Гэвч ү-үнийг хацар өнгөлөгчийн тусламжтайгаар засч болно. Өнгөлөгчөө хацартаа дөнгөж хүргэх маягаар шанаандаа тавина. Тэгэхдээ сайтар тарааж тавихыг мартуузай.
Нүүр арчлахдаа нүдээ мартаж болохгүй:
Нүүрний төрхийг эрүүл, гялалзсан цоглог харцтай нүд чимдэг. Иймд нүдэндээ байнга жин тавьж бай. Ялангуяа яншуйн хандаар жин тавихад маш сайн нөлөөтэй байдаг. Долоо хоног хэртэй хоолныхоо өмнө яншуйн ханд уувал гайхамшигтай үр дүнд хүрнэ.
Цээжний арьсаа нүүр шигээ арчлах ёстой:
Долоо хоногт нэг удаа цээжиндээ тэжээлийн маск тавьж байвал арьс нь эрүүл өнгөлөг болно. Цээжний арьс маш эмзэг, мэдрэмтгий байдаг. Иймд хүзүү, цээжиндээ зориулалтын тосыг тогтмол түрхэж байгаарай.