Топ моделиуд дотроос загвар өмсөгч Ч.Туяацэцэгийг хамгийн ухаалаг, өндөр боловсролтой нь гэдэг. МИАТ-д 10 жил онгоцны үйлчлэгч хийсэн Ч.Туяацэцэг МИАТ-ийн өмнөө барьдаг стюардесс, олон улсын нислэгийн үеэр үйлчилгээнд гарч, дэлхийг тойрчихсон бүсгүй гэгддэг.
МИАТ-т яг 10 жил ажиллаад дараа “МCS” группт ажилд орсон. Хамгийн сайн ажилтнууд ордог “MCS”-ийн оны шилдэг ажилтнаар шалгарч байсан сайн ажилтан. Хамгийн ухаантай, ажил хэрэгч Топ модель гэгддэг Ч.Туяацэцэг найз залуугаараа мөн л оюунлаг, ажил хэрэгч нэгнийг сонгодог.
Анхны найз залуу нь Улсын дээд шүүхийн дарга, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ байсан. ЗГХЭГ-ын Хуулийн хэлтэст ажилладаг Д.Мөнх-Эрдэнэтэй 2-3 жил үерхэж хамтдаа амьдарсан. Харин “Азийн хатан хаан” нэртэй мисс бүсгүйгээс болоод хоёр тийш болсон гэдэг.
Харин дараа нь Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай амьдарсан. Хосууд мөн л хоёр гурван жил хамтдаа амьдарч, “LV” брэндийн дэлгүүрийн нээлтэнд хамтдаа ирж байсныг хүмүүс бүгд мэднэ. А.Мөнхбатын хоёр хүүхэдтэй танилцаж, ээжээс нь өөрцгүй дотно байсан цуутай хосууд нэг л өдөр хоёр тийш болсон. Удаа ч үгүй Топ Туяацэцэг “НИК”-ийн дэд захирал Гансүх гэдэг залуутай хамтран амьдарч эхэлсэн. Хосууд тун эв найртай харилцаатай, хаа сайгүй хамтдаа явдаг байсан. Ч.Туяацэцэгийн найз залуу нь МУГЖ дуучин Ж.Алтанцэцэгийн нөхрийн төрсөн дүү.
МУГЖ Ж.Алтанцэцэг “Туяацэцэг бид хоёр хувь тавилангаар бурхны зурсан зургаараа нэг айлын бэр боллоо” гэж бахдан ярьж байсан. Топ модель Ч.Туяацэцэгийн нөхөр нь Увсын гаралтай бизнесмэн. Өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн чацарганын баярт хамтдаа гар гараасаа хөтлөлцөн очиж, салахгүй тэврэлдэн байсан Гансүх, Туяацэцэг хоёр тийш болжээ. Удахгүй нижгэр хурим хийж, үр хүүхэдтэй болно байх гэсэн хүлээлт үүсгэсэн байсан хосууд гэнэт хоёр тийш болоход амьдралыг мэдэх хүмүүс мэл гайхаж сууна.
TOVCHOO.MN